ОХУ-ын Краснодар хотын цагдаагийн газар 26 настай Монголын иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ. Юлия Колесникова хэмээх тэрхүү эмэгтэй нь Монголын иргэн, орос үндэстэн ажээ.
ОХУ-ын Краснодар хотын цагдаагийн газар 26 настай Монголын иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ. Юлия Колесникова хэмээх тэрхүү эмэгтэй нь Монголын иргэн, орос үндэстэн ажээ. Тэрбээр Краснодар хотод амьдарч байхдаа янз бүрийн аргаар хүмүүсийн мөнгийг удаа дараа залилан аваад сураггүй болсон бөгөөд иргэдэд учруулсан хохирлын хэмжээ нь 12 сая рубльд хүрсэн гэж Краснодар хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Ю.Колесниковаг Монгол улсад гарсан байж магадгүй гэж цагдаагийнхан үзсэн учраас Монголын цагдаагийн газарт асуудлыг тодруулж өгөх хүсэлт илгээжээ.