Өчигдөр улсын хэмжээнд мал тооллогын ажил эхэллээ. Жил бүрийн 12 дугаар сард манай улс малаа тоолдог бөгөөд өнгөрсөн онд улсын хэмжээнд 31,8 сая мал тоолуулсан юм. Тооллогын ажлыг орон нутгийн засаг захиргааны нэгжээс тодорхой тооны хүмүүсийг томилон явуулдаг бөгөөд тоологчид Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа таван хошуу мал болон гэрийн тэжээвэр бүх амьтдыг тоолох юм байна.
Т.Хулан