Өнгөрсөн шөнө Баянгол дүүрэгт эрэгтэй хүний цогцос олдлоо гэх дуудлага иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад, тус дүүргийн хоёрдугаар хороо “Барс-2” худалдааны төвийн орчим гадны нөлөөтэй амиа алдсан эрэгтэй хүний цогцос олдсон байна. Одоогоор нас барсан шалтгаан, цогцосын таниулах ажиллагаа, хэргийг үйлдсэн этгээдийг олохоор дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Б.Чимэг