Өчигдөр Шведийн Стокгольм хотод Нобелийн шагнал гардуулах ёслолын долоо хоног эхэллээ. Энэ сарын 10-нд шагналаа гардан авахаар 10 шагналтан Шведэд хүрэлцэн иржээ.Эрдэмтдийг ойр дотныхон, найз нөхөд нь дагалдан явж байгаа юм. Нобелийн шагналтан бүр албан ёсны төлөөлөгчдийнхөө бүрэлдэхүүнд 14 хүнийг оруулж болдог байна.
“Энэ жилийн хувьд шагналтнуудыг эрдэм шинжилгээний ажил, судалгаагаа явуулахад хамтран ажиллаж тусалсан олон нөхөд нь дагалдан ирж байгаа” гэж Нобелийн хорооны гүйцэтгэх захирал Ларс Хайкенстен ярьжээ. Түүний хэлснээр, Стокгольм болон Осло хотод болох энэ жилийн Нобелийн ёслолын долоо хоногийн арга хэмжээнд урьдын адил 20 сая крон /2,2 сая евро/ зарцуулна.
Энэ онд нийтдээ 13 хүн шагнал авах бөгөөд Энх тайвны шагналыг Нобелийн гэрээсэлсэн ёсоор Осло хотод гардуулна. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Анагаах ухааны салбарын шагналтан Ральф Стайнманы алтан медаль, дипломыг түүний гурван хүүхэд болон тэдний гэр бүлийнхний хамт Стокгольмд хүрэлцэн ирсэн эхнэр Клодия нь авах юм.Энэ долоо хоног шведүүдийн хувьд онцгой бэлэгшээлтэй байх юм. Учир нь уран зохиолын салбарын шагналыг Шведийн яруу найрагч өдгөө 80 настай Томас Транстремер хүртсэн. Тэрбээр энэ жилийн хамгийн настай шагналтан болсон байна. Томас Транстремер хэдэн жилийн өмнө цус харавсан учраас Шведийн академийн ёслолын танхимд болдог энэ салбарын уламжлалт Нобелийн лекц уншихгүй. Цугларагсад жүжигчин Кристер Хенриксон, Кристина Адольцсон нарын унших Транстремерийн шүлгүүдээс сонсох ажээ.

Харин энэ жилийн хамгийн залуу шагналтан нь физикч Адам Рисс. Тэрбээр Шведийн нийслэлд хоёр хүүхдийнхээ хамт хүрэлцэн иржээ. Нобелийн ёслолын хүндэт зочид хотын төвд байдаг Хааны ордны эсрэг талд орших дэлхийд хамгийн алдартайд тооцогддог “Гранд-отель” зочид буудалд байрлаж байгаа ажээ.2011 оны Нобелийн шагналтнуудыг маш шахуу хөтөлбөр хүлээж байгаа бөгөөд тэд ярилцлага өгч, бага хуралд оролцон оюутнуудтай уулзаж, концерт үзэн хүндэтгэлийн зоогт уригдана.