Саудын Арабын шүүх Австралийн иргэнийг бурхан шүтээн дормжилсон хэрэгт буруутган яллаж, 500 ташуурдан нэг жил шоронд хорих ял оноов. 45 настай Мансор Альмарибег 11 дүгээр сарын 11-нд хаж мөргөл дээр зөнч Мухаммедийн архадуудыг доромжилсон хэмээн баривчилсан юм. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Австралийн эрх баригчид Альмарибегийн ялыг хөнгөлж өгөхийг хүссэн байна. Мөн эрүү шүүлтийн шинжтэй ял оноохыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Шүүх эхлээд түүнд хоёр жил хорих ял оноосон боловч дараа нь нэг жил болгосон юм.