Монгол улс энэ оны эхний гурван улиралд Хятадаас 140 сая доллароор 4013 нэгж тээврийн хэрэгсэл импортоор авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 216 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Машины импорт нэмэгдсэн шалтгааныг мэргэжилтнүүд Монголын уул уурхайн үйлдвэрлэл өсөн нэмэгдсэн, хөдөө аж ахуйн салбар сэргэсэн, Хятад машиныхаа экспортод эрчимтэй зохицуулалт хийж буй, мөн хямд үнэтэй машин үйлдвэрлэж байгаатай холбон тайлбарлаж байна.