ОХУ-ын “Имэкс” банк Монголын “Зоос гоёл” компанид нэгэн сонирхол
татахуйц зоосыг захиалгаар хийлгэсэн байна. Зоосны нүүрэн талд дэлхийн
хамгийн сүрлэг том хөшөөний нэг Бразилийн Рио дэ Жанэйро хотод байдаг
Аврагч Христийн хөшөөг дүрсэлж дээр нь хагас дугуй хэлбэрээр "CHRIST
REDEEMER" буюу “АВРАГЧ ХРИСТ” хэмээн бичжээ.

ОХУ-ын “Имэкс” банк Монголын “Зоос гоёл” компанид нэгэн сонирхол татахуйц зоосыг захиалгаар хийлгэсэн байна. Зоосны нүүрэн талд дэлхийн хамгийн сүрлэг том хөшөөний нэг Бразилийн Рио дэ Жанэйро хотод байдаг Аврагч Христийн хөшөөг дүрсэлж дээр нь хагас дугуй хэлбэрээр "CHRIST REDEEMER" буюу “АВРАГЧ ХРИСТ” хэмээн бичжээ. Харин ар талд нь “Монголбанк”-ны эмблем, 500 төгрөг гэсэн бичиг, гаргасан орны нэр Mongolia, мөн зоосны жин, металлын нэршил, сорьц зэргийг тэмдэглэсэн байна. 925-ын сорьцтой цэвэр мөнгөөр хийсэн энэ зоосны жин 25 гр, нэрлэсэн үнэ нь 500 төгрөг бөгөөд нийт 5000 ширхэгийг цутгасан гэнэ.
Оросын банкууд өвөрмөц хийц, дизайн бүхий тусгай зориулалтын гоёмсог зоосыг манайд захиалгаар хийлгэх нь элбэг. Хамгийн сүүлд, ууль шувуу дүрсэлж нүдэнд нь үнэт чулуу шигтгэсэн нэг ийм гоёмсог зоосыг Оросын lenta.ru сайт дэлхийн хамгийн ер бусын 10 зоосыг нэрлэхдээ дурьдан оруулсан байв.
Б.Болдсүх
Сэтгэгдэл (1)