Өнөөдөр ихэнх нутагт солигдмол үүлтэй. Хөвсгөл, хангайн уулс болон говийн зарим нутгаар бага зэргийн цас орох юм. Бусад газраар цасгүй байна. Дархадын хотгор, Идэр, тэс голын сав газраар 24-29 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтий, хангайн уулс болон Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, онон голын саваар 19-24 хэм хүйтэн байх аж. Алтайн өвөр хэсэг болон говийн нутгийн баруун хэсэгт 10-15 хэм хүйтэн байх бол Улаанбаатар хотод 19-21 хэм хүйтэн. Нийслэлд өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/сек хурдтай салхилна. Өглөөний таван цагийн байдлаар нийслэлд 26 хэм хүйтэн байлаа.
Б.Ганбилэг