Төрийн сайдтай сөргөлдөхийн хэрээр хийсэн, хэлсэн зүйл нь ил болж буй ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрт нь хор учруулах муу бүхэндээ ах дүүсийг золиосолжээ. Түүний хүү Э.Батшугарын удирддаг гэх “Ремиф” компани үнэндээ оршин тогтнодоггүй аж. Улсын бүртгэлд байгаа нэр, утаснаас цааш дэлгэрэнгүй мэдээлэл үгүй байна. Гэтэл үүсгэн байгуулагч нь Б.Хуяг гэсэн нэр заасан байгаа юм. Хаана байрлаж, юу хийдэг нь тодорхойгүй компаний захирлаар Э.Батшугарын нэр байгаа ч үнэндээ Б.Хуягийн нэрийг барьж Н.Энхбаяр байгуулсан болж таарч байна.

Төрийн сайдтай сөргөлдөхийн хэрээр хийсэн, хэлсэн зүйл нь ил болж буй ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрт нь хор учруулах муу бүхэндээ ах дүүсийг золиосолжээ. Түүний хүү Э.Батшугарын удирддаг гэх “Ремиф” компани үнэндээ оршин тогтнодоггүй аж. Улсын бүртгэлд байгаа нэр, утаснаас цааш дэлгэрэнгүй мэдээлэл үгүй байна. Гэтэл үүсгэн байгуулагч нь Б.Хуяг гэсэн нэр заасан байгаа юм. Хаана байрлаж, юу хийдэг нь тодорхойгүй компаний захирлаар Э.Батшугарын нэр байгаа ч үнэндээ Б.Хуягийн нэрийг барьж Н.Энхбаяр байгуулсан болж таарч байна. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлж байгаагаар “Өргөө” зочид буудлыг хувьчлахдаа Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан “Ремиф” компанид өгсөн гэсэн юм. Б.Хуяг одоо гадаадад байгаа гэх бөгөөд цагдаагийнхан барьж авч чадахгүй болохоороо аргагүй төрсөн дүү Б.Тулгыг саатуулсан болов уу. Монгол улсын төр барьж байсан Н.Энхбаяр өнөөдөр төрсөн ах, дүү хоёрыг ингэж нохойд барьдаг мод шиг муу бүхэнд золиосолж байна.
Б.Болдсүх
Сэтгэгдэл (3)