Өчигдөр УИХ-ын гишүүд ажилдаа ирээгүйгээс болж хоёр ч байнгын хороод ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдсангүй. Учир нь гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулис болж нэгдсэн шийдэлд хүрч чадаагүйгээс хуралдаанд суух сонирхолгүй болжээ. МАН ч, АН ч сонгуулийн хуулиас болж хоорондоо зөрчилтэй байна. Мөн МАН-ын саналыг АН хүлээж аваагүй. АН-ын санаачилгыг ч МАН хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймээс сонгуулийн хууль гарцгүй болж мухардалд оржээ. МАН-ын дарга С.Батболд Индонезид айлчилж байгаа бол АН-ын дарга Н.Алтанхуяг цэнхэр хивсний ёслолд зохион байгуулж сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Харин УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж дөрвөн жилийнхээ тайланг тавих гээд сонгуулийн хуульд анхаарч байгаа хүн алга. Санаа зовж байгаа гишүүд ч ховор болов. Энэ байдлаас дүгнэж үзэхэд сонгуулийн хууль бүр мөсөн гацаанд орж хуучин хувилбар дээрээ үлдэх хандлага ажиглагдаж байна.
