Энэ сарын 6-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн КL-867 онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудалд ирсэн зорчигчдын ачаа тээшийг гаалийн шалгахад мансууруулах төрлийн эм бэлдмэл илэрсэн байна.
Вьетнам улсын хоёр иргэний тээшнээс мансуурах үйлчилгээтэй терпин кодеин гэх эм 50, кодеин парацетамол долоон капсул илэрчээ.
Мөн манай улсын хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Тэдний Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн бөгөөд оруулах завсан мансууруулах бодисыг гаалийн төв лабораторит шинжлүүлэхээр өгсөн байна.
Б.Чимэг