БНХАУ-руу эмэгтэйчүүдийг худалдсан Д.Сэлэнгийн гэм буруутай эсэхийг өнөөдөр 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцох аж.
Б.Чимэг