АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг албан тушаалаас нь хууль зүйн үндэслэлгүй халж байсан билээ. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Захиргааны хэргийн шүүх хурлаар “хууль зүйн үндэслэлгүй” халсан хэмээн нотолсон юм. Харин тус газрын шинэ удирдлагууд Э.Амарбатыг хуучин албан тушаалд нь эргүүлэн томилж тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбатыг Судалгаа, шинжилгээний албанд сэлгэн томилсон байна.
Б.Чимэг