Агын Буриадын тойргийн Үндэсний дуу бүжгийн “Амар сайн” театр
Монголын даруй дөрвөн театртай мэргэжилтэн солилцож хамтран ажиллах
гэрээнд Монгол болон Агын Буриадын тойргийн албаны хүмүүс гарын үсэг
зурав. “Гэрээний зорилго нь хоёр талын соёл, хүмүүнлэгийн болон
мэдээллийн харилцаа холбоог хөгжүүлэх явдал” гэж “Агинская правда”
сонины №138-д бичжээ. Гэрээнд заасан ёсоор “Амар сайн” театр Монголын
ҮДЭТ, Дорнод аймгийн хөгжимт драмын театр, Сүхбаатар аймгийн “Жаахан
шарга” театр, Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгатай
хамтран ажиллах ажээ.
Агын Буриадын тойргийн Үндэсний дуу бүжгийн “Амар сайн” театр Монголын даруй дөрвөн театртай мэргэжилтэн солилцож хамтран ажиллах гэрээнд Монгол болон Агын Буриадын тойргийн албаны хүмүүс гарын үсэг зурав. “Гэрээний зорилго нь хоёр талын соёл, хүмүүнлэгийн болон мэдээллийн харилцаа холбоог хөгжүүлэх явдал” гэж “Агинская правда” сонины №138-д бичжээ. Гэрээнд заасан ёсоор “Амар сайн” театр Монголын ҮДЭТ, Дорнод аймгийн хөгжимт драмын театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр, Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгатай хамтран ажиллах ажээ.
Б.Болдсүх