2006 онд NBA-гийн аварга болж явсан Антуан Уокер Лас-Вегасын гурван казинод хөзөр тоглож алдсан 770 мянган ам.долларын өрөө төлөлгүй гурван жилийн нүүр үзэж буй тул таван жил хоригдох ял сонслоо. “Бостон”-д тоглож байхдаа Бүх оддын тоглолтод гурван удаа оролцож явсан 35 настай Уокер сагсан бөмбөгчөөр тоглож байхдаа олсон 100 сая ам.долларын хөрөнгөө мөрийтэй тоглоом тоглосны улмаас алдаж, бүрэн дампуурсан байна.
Т.Хулан