Австралийн "Блина Минералз" компани Монгол дахь төслөө үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж мэдэгджээ. Тус компани өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Харганатын ордод нарийвчилсан хайгуул хийж эхэлсэн юм. Компанийн зүгээс төслөө үргэлжлүүлэх боломжгүй болсон шалтгаанаа албан ёсоор тайлбарлаагүй ч хайгуул үр дүнгүй болсон тухай дурдсан гэнэ.Түүнчлэн Монголын талаас үйл ажиллагаанд нь саад учруулах болсон талаар ч хэлсэн байна. Олборлолтоо зогсоож буй ч ирэх онд Өмнөговьд олборлолт хийж магадгүй гэжээ.
Т.Хулан