зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийг гууль болгогчид иргэдийг догшруулж байгаа бус уу?

2013-10-21
0
ЖИРГЭХ
Монгол улс “газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг тусгай хамгаалалтад авна” гэж дэлхий дахинд зарласан ч одоогоор манай орны газар нутгийн 16.4 хувь нь л Тусгай хамгаалалтад байдаг.
chinbaatarТусгай хамгаалалтай нутгийг онгичигч

    Монгол улс “газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг тусгай хамгаалалтад авна” гэж дэлхий дахинд зарласан ч одоогоор манай орны газар нутгийн 16.4 хувь нь л Тусгай хамгаалалтад байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай газрыг чөлөөтэй ухаад сурчихсан том толгой байх юм. Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль гээд өч төчнөөн хууль, тогтоомжийг зөрчих хирнээ ямар ч ял, шийтгэлгүй явдаг “том” гар! Түүний нэрийг Ч.Чинбат гэдэг.

    Б.Бат-Эрдэнэ аврагатай ноолуурын наймаанд хамтарч явсан энэ этгээд тусгай хамгаалалттай газар нутгийг онгичдог нь “байгальд хайртай” аврагын хараанд өртдөггүй бололтой. Ч.Чинбат Өсөх зоос, Монзол гэж хөтөлгөө морь шиг хоёр компаниа байгаль сүйтгэх, хууль зөрчихөд ээлжлэн ашиглаж ирсэн түүхтэй. Монзол ХХК-ийнх нь 25 хувийг Б.Бат-Эрдэнэ аврага, “эгчийнхээ хүү Ф.Баатарсүхийн нэр дээр эзэмшдэг” гэсэн нэвтрүүлгийг Но-той, ноцтой мэдээнийхэн бэлтгэж байсан байдаг. Энэ ч яахав хамгийн гол нь Өсөх зоос, Монзол гэж хоёр компанийн сүйрүүлсэн газрууд нь дандаа тусгай хамгаалалттай газар нутаг байх юм.

    Эхнээс нь дурдвал Үндэсний Аудитын газраас гаргасан “2004 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн байгаль орчны аудит” гэх тайланд: Говийн бага дархан цаазат газрын Сүүж ууланд 2004 оны 1 дүгээр сараас “Монзол” ХХК хууль бусаар алт олборлож, улмаар 250 гаруй машин, 1000 орчим хүн цуглуулан, хоногт 5 - 8 удаа тэсэлгээ хийн, 5 цооног үүсгэжээ. БОЯ-наас Сүүж ууланд байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэхэд, “340 кг алт олборлож, 335 га талбайг сүйтгэсэн байна” гэсэн дүгнэлт гарчээ. Ч.Чинбатыг дагаад 800-гаад “нинжа” очиж Сүүж уулын байгалийг бүрэн сүйтгэжээ. Монзол ХХК байгаль орчинд 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч хохиролоо огт барагдуулаагүй яваа. Сүүж уулыг дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар гэдгийг нь мэдэлгүй Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хайгуулын лиценз олгосон, Хил хамгаалах газрынхан хилийн бүст газар ухахыг зөвшөөрсөн зэргээс төрийн байгууллагууд ажлаа хэрхэн хийдгийг харж болохоор байна. “Монзол” ХХК дархан цаазат газар алт ухсан явдлаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр “Бид лицензи авсан, ухах ёстойгоо мэдэхээс биш тэнд дархан цаазтай газар байгаа эсэхийг мэдэх албагүй” гэж мэлзсэн байдаг. Үнэн хэрэгтээ “Монзол” ХХК нь 2 дугаар сарын 4-нд АМХЭГ-аас хауйгуулын лиценз авсан хирнээ ашиглалтын үйл ажиллагааг хайгуулын лиценз авахаас 1 сарын өмнө эхлүүлчихсэн байжээ.

                  Энэ балмад явдлын дараахан “Монзол” ХХК Сүхбаатар аймагт нутгийнхны шүтээн болсон Шилийн Богд уул, төрийн тахилгат Алтан овоо орчимд “Эрвэн хүдэр” гэх төмрийн ордыг ашиглахаар оролдож, бүр Алтан овооны ар дээр өрөмдлөгийн уралдаан зохион байгуулснаар нутгийнхантай муудалцаж байжээ.

                  Ч.Чинбат байгаль сүйтгэх ажилдаа улам гаршиж, 2010 онд ахин нэг тусгай хамгаалалттай газар -Хүннү гүрний соёл, түүхийн дурсгал оршдог Ноён уул руу 5584Х лиценз барин трактор асаан дайрч ухаж, сэдийчиж хаяжээ.
                  
                   Уул уурхайн салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүд, ахмадуудын ярианаас үзэхэд Ч.Чинбат нь уурхай ажиллуулах туршлага байхгүй, сонирхол ч байхгүй нэгэн гэнэ. Үүнийг нь ухаж төнхсөн газар болгоноо гадаадынханд зарж орхидгоос харж болно. Тэрээр Ноён ууланд авсан лицензит талбайгаа япончуудад зарсан. Харин Эрвэн хүдрийн лицензийг хятадуудад зарчихаад одоо Өмнөговь аймгийн Гурван тэст сумын ИТХ-аас тусгай хамгаалалтад авсан  15177Х, 15178Х тоот хоёр талбайг авах хятадуудыг хайж яваа гэнэ.                               

    Тусгай хамгаалалттай нутагт хууль зөрчихөд гаршсан “Өсөх зоос” компани 15177Х, 15178Х тоот талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах явцдаа Монгол Улсын хууль, тогтоомжийг байнга зөрчиж ирснийг дэс дарааллаар нь тоочвол:

1.    Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өмнө нь тусгай зөвшөөрөлтэй байсан талбайд дахин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар олгох ёстой байдаг. (Эрдэс баялаг, эрчим хүчнии саидын 2010 оны 4 дүгээр сарын 01–нии өдриин 76 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ) Гэтэл “Өсөх зоос” компани хуучинаар 1816Х, 7805Х тусгай зөвшөөрөлтэй байсан талбайг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсоосон тэр цаг үед сонгон шалгаруулалтгүйгээр олж авчээ.

2.    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 33 тоот тогтоол гаргаж дээрх талбайг хуулийн дагуу орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ. Гэтэл АМГ-ын Кадастрын хэлтэс Ч.Чинбатын хүсэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дэх заалтыг зөрчин тусгай хамгаалалтанд авсан талбайд 15177, 15178 тоот хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

3.    15177Х, 15178Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин олгосонтой холбоотой маргааныг 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэж 83 тоот тогтоол гаргасан. Үүгээр 15177Х, 15178Х лицензийн талбайнуудад хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, тэр ч бүү хэл энэ талбайд тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах ч эрхгүй болохыг тогтоосноор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байх юм.

Мөн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүх АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шүүн хэлэлцээдchinbaatar 70 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа сонгон шалгаруулалтгүйгээр, журам зөрчиж олгосон 108 тусгай зөвшөөрөл байгааг тодруулан бүгдийг хүчингүй болгосон шийдвэр гаргахад дээрх хоёр талбай багтсан ажээ.

Гэтэл АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Чинбаатар болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Д.Дамдиндорж нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн “Өсөх зоос” компанид тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг үргэлжлүүлж байжээ.

4.         “Өсөх Зоос” ХХК шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 7-р сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, хяналтын шатны шүүхийн 83-р тогтоолоор хүчингүй болсон талбайн нөөцийг Ашигт малтмалын улсын нэгдсэн санд бүртгэж, хүлээн авах тухай ХХ-15-02 тоот дүгнэлт гаргасан нь Монгол Улсын хууль тогтоомж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албан тушаалтнууд өчүүхэн ч тоохгүй байгааг илэрхийлсэн хэрэг боллоо.

    Түүнчлэн Ашигт малтмалын газрын дарга 15177Х тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг маш сайн мэдэж байсан мөртлөө 2012 оны 10 дугаар сарын 19-нд “Нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай” 614 тоот тушаалыг гаргасан байна.
Хуулиа барьвал Төрийн захиргааны байгууллага зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайд, хуулийн дагуу хийгдсэн хайгуулын ажлын тайланг л хүлээн авах ёстой. Шинжээчид, ЭБМЗ дүгнэлт гаргахдаа, Ашигт малтмалын газрын дарга нөөцийг улсын нэгдсэн санд бүртгэх тушаал гаргахдаа зөвхөн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийн дагуу гаргах ёстой.

    Уншигч та Ашигт малтмалын тухай хуулийн 48.3, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 81-р тушаал зэргийг харахад л Ч.Чинбат албан тушаалтнуудаар яаж хууль зөрчүүлснийг тодорхой ойлгож болно.

chinbaatarХуулийг гууль болгох технологи дараалал

    Ч.Чинбат гэх ийм нэгэн эр алхам дутамдаа хууль зөрчиж, бусдаар зөрчүүлж байхад төрийн болон хууль шүүхийн байгууллагууд өөгшүүлээд байдгийн цаад учрыг тодруулахад “Ч.Чинбат – АМГ-ын Кадастрын хэлтэс – захиргааны хэргийн шүүх” гэсэн хуулийг санаатайгаар зөрчих сүлжээ үүссэн байх магадлал харагдаж эхэллээ.
    Өсөх зоос компани, захирал Ч.Чинбат хуулийг гууль болгох замаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авдаг башир аргыг тайлбарлая.

Алхам 1. Өсөх Зоос компани хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хэрнээ АМГ-ын Кадастрын хэлтэст албан бичгээр хандан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүснэ. Ингэхдээ Ашигт малтмалын хуульд заасан тусгай өргөдлийн маягтыг бөглөх, дагалдах материалуудыг зориуд бүрдүүлээгүй байдаг. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар гагцхүү хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөрөөл эзэмшигч нь ашиглалтын лиценз эзэмших хүсэлт гаргах эрхтэй юм.

Алхам 2. АМГ-ын кадастрын хэлтэс урьдчилан тохирсон ёсоор тэдний албан бичигт хариу өгөхөөс татгалзаж, өргөдлийг хүлээж авах боломжгүйгээ мэдэгдэнэ.

Алхам 3. Тэгмэгц Өсөх Зоос компани АМГ-ын Кадастрын хэлтэсийг Захиргааны хэргийн шүүхэд яаран өгч, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргана. Шүүгч Д.Дамдиндорж тэр даруйд нь Кадастрын хэлтэс рүү хүргүүлнэ.

Алхам 4. Өмнө нь өргөдлийг хүлээж авах үндэслэл алга гэж мэдэгдэж байсан АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга шүүхээс ирсэн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж ч амжаагүй байхдаа шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр мэдэгдэнэ.

Алхам 5. Тэр даруйд нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, Өсөх Зоос ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэн даруй олгохыг даалгасан шийдвэр гаргана.

Алхам 6. Шүүхийн шийдвэр гараад тамга нь хатаж амжаагүй шахам байхад нь Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудсанд Захиргааны хэргийн шүүгч гарын үсэг зурж, баталгаажуулна.

Алхам 7. Ингэснээр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын хувьд Ашигт Малтмалын тухай Хуулинд заагдсан өргөдлийн шаардлага, дагалдах бичиг баримтыг бүрдүүлэхийг шаардалгүйгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх” нэрээр хайгуулын лиценз эзэмшигч бус “Өсөх зоос” компанид хүссэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь шууд олгоно.

    “Өсөх зоос  ХХК - АМГ - Захиргааны хэргийн шүүх” гэсэн гурвалсан сүлжээгээр долоон алхамт мэхээ гүйцээсний дараа “Чоно цатгалан, Хонь бүрэн” гэх хэлц үгийн утгыг бүрэн илэрхийлэх үр дүн гарч “Өсөх зоос” компани хууль бусаар ашиглалтын лиценз авна.

    Ийм цуврал алхмууд хийсний дүнд гарах хожоо нь: Ашигт малтмалын хуулинд заасан маягтын дагуу өргөдөл бөглөх, хавсаргах материал гэсэн наян хуудас зүйлийг бүрдүүлэх гэх мэт ажлууд товчлогдоно, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихгүйгээр шууд Ашиглалтын лиценз авна, Шүүгч Дамдиндоржийн шийдвэрийн талаар ирээдүйд хэн гуай нь ч гомдол нэхэмжлэл гаргах эрхгүй болж Өсөх зоосын хууль бус лиценз давхар хамгаалалтанд орно.

     Мэдээж хэрэг хуулийг зөрчихөд нь туслаж, шуурхай үйлчилсэн шүүгч, албан тушаалтнууд сэтгэл хангалуун хоцорно. chinbaatar
Энэ хэргээс олон нийтэд үлдэж буй асуулт нь:

-    Хуулийг сахиулж байх учиртай Захиргааны хэргийн шүүх, шүүгч Д.Дамдиндоржийн зүгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, түүний даргыг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин байж тусгай зөвшөөрөл олгохыг даалгах эрхтэй юу?

-    Д.Дамдиндорж гэх шүүгч ингээд л цохоод, даалгаад тусгай зөвшөөрөл өгүүлээд байдаг юм бол Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон сайдын тушаалаар гаргасан журам энэ тэр ямар ч хэрэггүй бус уу?

-    Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар хуулийг баримтлах бус шүүхийн зүй бус шийдвэр, Өсөх зоос компанийн хүсэлт хоёрт баригдан ажлаа явуулдаг болж таарч байна уу?


    Дээрх хэрэг явдал олон хүнд эргэлзээ төрүүлж, ард нь асар том авлигын хэрэг нуугдаж байна гэх хардлагыг яалт ч үгүй дагуулж байна. Одоогоор Кадастрын хэлтсийн дарга асан Н.Чинбаатарыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, хуулийн байгууллага шалгаж байгаа нь олон нийтийн хардлага зүй ёсных байсныг харуулж байгаа байх.

    Өсөх зоос компанийн захирал Ч.Чинбат ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан энэ л аргаараа Гурвантэс сумын ИТХ-ын 15177Х, 15178Х талбайнуудыг тусгай хамгаалалтанд авсан 33 тоот тогтоолыг өөрчлүүлэхээр улайрч байна. Энэ удаад тэрээр өөрийнхөө хамсаатнаар Өмнөговь аймгийн Засаг даргыг сонгожээ.

    Засаг дарга Б.Бадраа нь “авлига, хөрөнгө идэж шамшигдуулсан, хууль зөрчсөн” гэх мэдээлэлд цаг ямагт нэр холбогдож, бичигдэж явдаг агаад сонгуульт хугацаандаа амжаад Өмнөговийн бүх нутгийг тусгай зөвшөөрөлд хамруулчих гэсэн туйлын зорилготой хүн бололтой. Гурвантэс гэх ганцхан суманд л гэхэд хайгуулын 59 лицензи, ашиглалтын 17 лицензи олгогдсон байдлаас нь ингэж дүгнэхээс өөр арга алга.
  
    Таны амьдарч байгаа орчинд 17 уурхай зэрэг тоос хадаагаад эхлэбэл та яах вэ? Ээлж дарааллаар нь ашиглаж болохгүй гэж үү.

    Лиценз олгож л байвал яахаас буцахаа больсон Засаг дарга Б.Бадраа Гурван тэс сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд шахалт дарамт үзүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэн авсан тогтоолоо цуцлах талаар шүүхэд тайлбар гаргахад хүргэсэн гэх мэдээлэл байгааг холбогдох байгууллагууд шалгах хэрэгтэй л байх.

Еэвэнгийн нөгөө тал

    “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын байгаль хамгаалагчдыг элдвээр зүхэх, буруутгах оролдлого ихсэж буй. Тэгвэл тэдний тэмцлийн нөгөө талд юу байгааг тогтож харах цаг болжээ.

    Яг үнэндээ бол Ч.Чинбат, Д.Дамдиндорж, Н.Чинбаатар нар шиг хуулийг гууль болгогчдын үйлдэл нь орон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийг хурцатгаж байдаг. “Гурвантэс-эх нутаг” хөдөлгөөн гишүүд гэхэд л өөрсдийнх нь дуу хоолойг сонсохгүй, хэрэгсэхгүй байгаа албан тушаалтнуудтай “амь насаа золиод ч хамаагүй тэмцэнэ, газар нутгаа хамгаална” хэмээн шулуудаж байгаагаас харахад хууль завхруулагч түшмэдийн балгаар иргэдийн бухимдал даамжирч, тэмцлийн хурц хэлбэрийг сонгох вий гэх болгоомжлолыг эрхгүй төрүүлж байна.

    Хэрвээ зөрчил хурцдаж, эмгэнэлт үр дагавар үүсвэл хууль зөрчин лиценз олгосон Н.Чинбаатар, хууль зөрчихийг даалгасан Захиргааны хэргийн шүүгч  Д.Дамдиндорж, ИТХ-ыг дарамталж, тусгай хамгаалалтыг цуцлах гэж буй Засаг дарга Б.Бадраа, түүний хуульч Ш.Баярмаа, эдгээр албан тушаалтнуудыг ашиглан тусгай зөвшөөрөл авахыг санаархагч Ч.Чинбат нар хуулийн хариуцлага хүлээх үү?

    Аливаа маргаантай, зөрчилтэй асуудалд нэг тал нь дангаараа буруутай байдаггүй. “Еэвэнгийн нөгөө тал” болох зөрчлийг бий болгож, өдөөгчид-төрийн албан хаагчид, шүүгчдийг олон нийт анзааралгүй, зөвхөн бухимдлаа илэрхийлэгч иргэдийг л буруутгахыг чармайж байгаа энэ үед гай таригчид, жинхэнэ буруутнууд руу харцаа чиглүүлээч хэмээн уриалмаар байна. Хуулийг гууль болгогчдыг хэн зогсоож, хэн хариуцлага тооцох, хэн шудрага ёсыг тогтоох юм бэ?

   Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо! Хамар дор чинь Төрийн байгууллага шүүхтэйгээ хуйвалдан бусармаг этгээдүүдийг даваргаж байгааг “хууль, шүүхийн шинэчлэл” хийхээр зорьж буй гэх та хоёр минь анзаарч байна уу?

    Энэ асуултанд тодорхой хариулт өгөхийг, хууль зөрчигчид рүү хурц хараагаа хандуулахыг та бүхнээс хүсч байна.


Монголын Нэгдсэн хөдөлгөөн
Гурвантэс-Эх нутаг хөдөлгөөн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (122.201.21.52)
    хаха
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
  • CHINBAT (202.21.106.106)
    ene irgenii hudulguunihun gej MAK ,SGS,CHINHUA MAK s mungu avchaad yu ch duugarch chadahgui bj hudlaa bitgii duvchigncguu, bi ta nart mungu tulj chadahgui ee, MAK zahialgaar yum bichuulehe bolio,odoo negent shiidver garsan, ta nar zaaval shuuh bolgon deer yalj baih albatai yumuu
    2014 оны 03 сарын 04 | Хариулах
  • mongoloos zAILAA (203.194.115.97)
    Төрийг барьж байгаа зарим эрх мэдэлтэнгүүдэд ухамсарын шанаа өгмөөр юмаа. Ийм юмыг ч олоод шийдэж чадахгүй хууль гэж байгаад яадаг юм байхаар хэрэгжүүлж чадахгүй зарим нэгийг нь халж сольмоор юм даа
    2013 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin.A (202.170.67.61)
    ter urt nert hemeeh huulig chn orgn barij batluulsn hun ni ter bat reden chn shde. tegd hudlaa eh ornoo hamgaalsn neriin dor tsever ashig olod l suuj bga. iimerhu ulsuudaa oroldj ter ih buzar bulaig ni ilchle ch hogiin huuhdiin togloom shg yum higed yvhaar. bs gemgui huuliinha daguu ajillj amidraj gj ydj bga ulsuudiig oroldhgui bvl sn san. erhem eh ornchdoo
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (2.202.155.248)
    Suljeeg yaj uusgej boldgiin yaruu tod jishee ajee kkk. Arai davarchih yumaa arai l
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Badraa (202.55.182.28)
    Бадраа гэж жинхэнэ нобш бна. Шүүгч ч гэж шүүгч ийм юмнууд төрд байхаар энэ улс яаж өөдлөх юм бэ? Элбэгдорж гэж уран донгодсон амьтан одоо тэгээд шудрага ёсоо харуул л даа, Тэмүүжин үнэхээр л шудрага юм бол ийм заваан шүүгчээ халаачээ
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.189)
    Buudah heregtei Ehleed Baterdenees ehelsen deer shuu aman deer baigal orchino hamgalnaa gej heleed ar talaar Chinbataar buh zavaan um aa hilegdeg shuu Odgerel gej luverchin gudamjin aluurchinaa yvuulna daramtluuldag shuu dee bi Huvdaa Buu sumaar asuudlaa shidehgui bol bolohgui bolson Elbegdorj Temuujin 2 Olon tumni nuden deerel saihan um helnee ajil deer OO shuu dee OMNOGOVI AIMGIN GURVANTES SUMAND OORIN BIER OCHOOD UZEH HUN MONGOL ULSIN TORIN GURVAN ONDORLOGT BAIHGUI TISHEE OCHIH ZUREH BAIHGUI SHUU UHEESEE AIGAAD TER BID NAR HSYAGDSAN ATD TUMEN SHUU DEE BUUDSLSAAD UHSEN DEER SHUU
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • барах уу (202.170.67.252)
    наадуулыгаа барах уу.мөнхбаяр шиг шоронд хийчэх байлгүй дээ.
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.82)
    arai l ymaa ingeed vnen barimt ni baihad manai huuliinhan yaj chadahgvi bn sht
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Gurvantes (103.26.194.46)
    Муусайн авлигач түшмэд манай нутгийг ухуулна гэж бодож байгаа бол том гэгч нь май! за. Та нар хуулийг гишгэж биднийг дийлдэг юм бол амь настай чинь тооцно до
    2013 оны 10 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр хэзээ СЭТГҮҮЛЧ болсон бэ?
    1 цаг 14 мин
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
    2 цаг 23 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
    2 цаг 50 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
    2 цаг 54 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
    3 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
    3 цаг 35 мин
  • Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол хүсээд байх зүйл биш
    3 цаг 51 мин
  • Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
    4 цаг 3 мин
  • Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн эх орноо хайрлах сэтгэлийг ард түмэнд дамжуулдаг радио станц нь Цогоо
    4 цаг 8 мин
  • Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 377 хүнд холбогдох 266 хэргийг шүүхэд шилжүүлжээ
    4 цаг 35 мин
  • Улиастай сумын шугам сүлжээний шинэчлэлийг эхлүүлэв
    4 цаг 37 мин
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
    5 цаг 28 мин
  • Элсэлтийн шалгалттай өдрүүдэд зам засварлахгүй
    5 цаг 29 мин
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    6 цаг 23 мин
  • Д.Энхжаргал: Шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн
    6 цаг 47 мин
  • ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
    7 цаг 1 мин
  • Үхрийн мах болон I гурилын үнэ дахин өсжээ
    7 цаг 23 мин
  • Нийтийн тээврийн 1095 автобус иргэдэд үйлчилж байна
    7 цаг 23 мин
  • Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна
    7 цаг 43 мин
  • ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын хуваарь
    7 цаг 48 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК