
11.00 цагт Монгол улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын барилгын компаниуд Монгол улсын хуулийг дагаж мөрддөггүй, ажилчдын эрүүл мэнд амь насыг хохироосоор байгаа талаар хохирогчдийн зүгээс хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.
14.00 цагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “УРЛАХУЙН ГАЙХАМШИГ” багш сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
МН мэдээллийн төвд
11.00 цагт ХЗЯ-наас хэрэгжүүлж буй Архидан согтуурахын эсрэг хяналт тавих ажлын хүрээнд хийх “Эрүүл сонголт-Тайван амьдрал” үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.
11.30 цагт Эдийн засгийн хөгжлийн яам, ҮТЕГ, НДЕГ, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран мэдээлэл хийнэ.