Тус шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Т.Билэгт гаргасан байна. “Спортын төв ордон”-ны гаднах талбайд машинаа нэг цаг тавихад 500 төгрөг гэнэ. Зөвхөн нэг цаг гэлтгүй тус газрын эзэмшил талбайд машинаа оруулсан л бол доод тал нь 500 төгрөг төлөх юм байна. Уг газар түрээсээр үйл ажиллагаагаа явуулдаг олон байгууллага байдаг билээ. Тухайлбал үсчин, нотариат, “Кингс кидс” сургууль, мэргэжлийн биеийн тамир спортын сургалттай хоёр ч хувийн сургууль байрладаг. Мөн хажуугийн байранд биеийн тамир спортын газар, эсрэг талд нь “Адидас” спорт барааны дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр байгууллагуудын ажилчид болон үйлчлүүлэгчид бүгд төлбөр төлж байж машинаа байрлуулдаг болсон гэнэ. Мөн зогсоолын мөнгийг хурааж талсалбар тараадаг тусгай ажилтан ажиллаж байна. Тасалбар тараагчаас спортын төв ордонд ажилдаг хүмүүсээс төлбөр авдаг эсэхийг асуухад “Спортын ордны гурван даргын машинаас л төлбөр авахгүй.Бусад бүх машинаас авна” гэж хариулсан юм. “Эндхийн төв зам дагуу машин зогсохыг хориглосон байдаг учраас спортын төв ордон руу орохын тулд хэдэн буудлын цаана машинаа тавихад хүрч байна, байнга мөнгө төлөх хэцүү шүү дээ” энэ шийдвэрээ дахин хараач гэж иргэд ярьж байна.
Т.Хулан