Хууран мэхлэх замаар хил дамнуулан худалдсан Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын гэм буруутай эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцлээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр ял төлөвлөж, Д.Дэлгэрцэцэгт 3.6 жил, Б.Энхцэцэгт хоёр жилийн хорих ял оноосон юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр С.Батжаргал, П.Одонтунгалаг, Ч.Ням нар оролцов.
Б.Чимэг