Энэ сарын 9, 10, 11-ний өдрүүдэд дараалсан гурван барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Хамгийн эхэнд буюу 12-р сарын 09-нд Хууль зүй дотоод хэргийн яамны 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 15 цагаас болох бол 12-р сарын 10-нд Ардчилсан хувьсгалын ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 15 цагаас, 12-р сарын 11-нд Өвлийн бөхийн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан 14 цагаас тус тус болно.
Т.Хулан