Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшиж, нийслэл Улаанбаатар хотоос зүүн зүгийн аймгуудаар бага зэргийн цас орох юм. Энэ үеэр явган шуурга шуурах төлөвтэй байгаа бол бусад аймгуудаар цас орохгүй. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэгт, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 5-10 хэм хүйтэн байх юм. Бусад аймгуудад 12-17 хэм хүйтэн байна гэж УЦУХ-ээс мэдээллээ. Нийслэл хотод бага зэргийн цастай, салхи баруун хойноос 5-10 м/сек хурдтай салхилна. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байх юм. Өнгөрсөн шөнө маш хүйтэн хоносон бөгөөд өглөөний таван цагт нийслэл хотноо 29 хэм хүйтэн байлаа.
Б.Ганбилэг