Өнөөдөр “Авлигын эсрэг” олон улсын өдөр тохиож байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газраас авлигаас ангид салбар байхын төлөө тууштай тэмцэн ажиллаж буйгаа батлан албан ёсоор мэдэгдэл хийж, хүүхдийн салбарын удирдах ажилтны сургалт, семинарыг “Шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хүүхдэд ээлтэй байгууллагыг төлөвшүүлэхийн төлөө” сэдвээр өнөөдөр, маргааш зохион байгуулахаар болжээ. Хүүхдийн салбар үндэсний болон орон нутгийнхаа хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний нийт 500 гаруй ажилтан, ажиллагсадтай бөгөөд салбарынхаа хэмжээнд шударга, ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг төлөвшүүлж, хүүхдэд ээлтэй байгууллагын орчинг бүрдүүлэн ажиллахыг гол зорилгоо болгон дэвшүүлж байгаа юм. Сургалт өнөөдөр 14 цагаас Гадаад харилцааны яамны хурлын танхимд болно.
Б.Чимэг