М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт лхагва гаригт болж өндөрлөлөө. Энэ жил манай улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, СУИС болон хувиараа хүсэлт гаргасан 16 дуучин уралдаанд оролцсоноос ДБЭТ-ын гоцлооч Ж.Бямбажав, дуучин Г.Ариунбаатар, Э.Анхбаяр, ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал, Б.Батбаатар нар хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн байна. Өнгөрсөн сард Улаан-Үд хотноо болсон Л.Линхавойн нэрэмжит уралдааны гран приг Э.Анхбаяр хүртэж, Б.Батбаатар хоёрдугаар байр эзэлж байсан ба ийнхүү амжилтаа бататгаж буй юм. М.Глинкийн нэрэмжит XIY уралдаанд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Хорват, Монгол улсын 167 дуучин оролцож байгаа ба тэргүүн шагналтнууд энэ сарын 14-нд тодорно.
Т.Хулан