МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотойгоор баривчилж байгаад сулласан билээ. Түүнийг хууль бусаар баривчилсан, өмгөөлөгчгүйгээр байцаахыг оролдсон, мөрдөн байцаалтын нууцыг задруулсан гээд цагдаагийнхны “но” олон нийтэд дэлгэгдэж эхэллээ. Б.Тулгын буруутайг нотолж чадалгүй сулласан ч бас юу сэдэж, хэнийг барих бол гэсэн түгшүүр Н.Энхбаярт, Н.Энхбаярын хүрээнийхэнд бий болов. Ямартаа хавь ойрын хүмүүсийг нь хатгаад эхэлсэнд санаа нь зовсон Н.Энхбаяр Б.Тулгаас “Чи надтай холбоотой юм шиг байхаар цаадуул чинь оролдоод салахгүй юм байна. Өөр газар ажид орох уу” гэж асуусан гэнэ.
АНУ-д сурч байгаа түүний ах Б.Хуягын нэр дээр “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилсан гэх “Ремиф” компани бүртгэлтэй байдаг тул түүнийг ч удахгүй “зулгааж” эхлэхийг үгүйсгэхгүй. АНУ-д сурч байгаа тэрбээр дүүгээ баривчлагдсан тухай мэдээллийг олж сонсоод “Муу дүүгээ хэрэгт хутгачихлаа. Өөрөө Монголд очно” гэхэд нь ойр дотныхон нь хориглосоор байж болиулжээ. Н.Энхбаяр ба Ц.Нямдорж, МАХН ба МАН-ын хоорондох “мини дайн” дуусаагүй тохиолдолд наашаа зүглэх хэрэггүй. Дүүг чинь янз бүрийн шалтагаар баривчилсан шигээ чамайг бас яаж ийж байгаад хорьчихно гэсээр байж болиулсан аж. Намын нэр, өөрсдийн нэр хүндээ булаацалдаж байгаад түүнээсээ улам ихээр хагацаж буй Ц.Нямдорж, Н.Энхбаярын хоорондох асуудал сонгууль шувтрахаас наааш дуусахгүй нь. Энэ хоронд хэн ч, хэдэн хүн ч хоморгонд нь өртөх юм, бүү мэд. Үүнийг яс махаараа мэдэрсэн туслах залуу “Төрийн машин над шиг, миний ах шиг гэм зэмгүй залуучуудыг “машиндах” гэж оролдож байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал газар авч” байна гэж халаглан өгүүлсэн байх юм.

Б.Баяр