Хоёр сарын өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хойшлогдоод
байсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал маргааш болох гэж
байна. Энэ удаагийн хурлаар тус байгууллагын дүрмийг өөрчилж, шинэчлэн
батлах юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид энэ хуралд оролцож
байр сууриа илэрхийлэн, дүрмийн өөрчлөлтийг хамтран хэлэлцэх аж.

Хоёр сарын өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хойшлогдоод байсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурал маргааш болох гэж байна. Энэ удаагийн хурлаар тус байгууллагын дүрмийг өөрчилж, шинэчлэн батлах юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид энэ хуралд оролцож байр сууриа илэрхийлэн, дүрмийн өөрчлөлтийг хамтран хэлэлцэх аж.
"Шинэ үе, шинэ сэтгэлгээ" нэртэй сэтгүүлчдийн түр хороо МСНЭ-ийн ерөнхийлөгчийг хууль бусаар сонгож гаргасан хэмээн шүүмжилж, удирдлагуудыг шүүхэд өгөөд байсан юм. Гэсэн ч эвлэрлийн гэрээ байгуулснаар хурал хийхээр болсон билээ.
Б.Болдсүх