
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зарим эмч нар өнөөдөр жагсаал хийж, шинэ дарга Ц.Энхбаярыг огцруулахыг шаардсан. Тэд энэ шаардлагыг удаа дараа хүргүүлж байгаа ч үр дүнд хүрэхгүй байсан юм. Тэгвэл дөнгөж сая Эрүүл мэндийн сайд Н.Удвалын шийдвэрээр нууц санал хураалт явуулахаар болжээ. Тодруулбал ГССҮТ-ийн захирлаар томилогдоод байгаа Ц.Энхбаярыг ажиллуулах хүсэлтэй байгаа эсэх талаар нийт ажилчдаас санал авах юм байна. Тиймээс Ц.Энхбаяр ажилчдын олонхийн саналыг авч чадахгүй бол уг албан тушаалаас огцрох болоод байна.
А.Наран