
ГССҮТ-ийн захирал Ц.Энхбаярыг огцруулах эсэхийг шийдэхээр тус төвийн ажилтнууд цуглараад байна. Ц.Энхбаяр "Намайг энэ эмнэлгийн ажилчдын 70-80 хувь нь дэмжиж байгаа. Харин үлдсэн цөөн хэдэн хүн эсэргүүцэж байна" гэжээ. Тиймээс түүнийг олонхи нь дэмжиж байгаа бол ажилд нь үлдээж, дэмжихгүй бол ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.
Харин түүнийг эсэргүүцэж байгаа эмч нарын хувьд санал хураалтыг ил явуулах, эсвэл хөндлөнгийн ажиглагч байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Гэсэн ч нийт эмч нар нууцаар санал хураах нь зүйтэй гэж үзсэн байна. Санал хураалт удахгүй эхэлнэ.
Сэтгэгдэл (7)