Хүний худалдаалах гэмт хэргийн төлөв байдлын талаар Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр 2006-2010 оны хооронд
нийт 188 хүн энэ төрлийн хэрэгт хохирогч болсон байна. Тухайлбал, хүн
худалдаалах 51 хэрэг гарч 129 хүн хохирч үлдсэн бол, хүчээр биеийг нь
үнэлүүлэх хэрэг 82 удаа гарч 59 хүн хохирогч болсон байгаа аж.

Хүний худалдаалах гэмт хэргийн төлөв байдлын талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээллээр 2006-2010 оны хооронд нийт 188 хүн энэ төрлийн хэрэгт хохирогч болсон байна. Тухайлбал, хүн худалдаалах 51 хэрэг гарч 129 хүн хохирч үлдсэн бол, хүчээр биеийг нь үнэлүүлэх хэрэг 82 удаа гарч 59 хүн хохирогч болсон байгаа аж. Энэ төрлийн нэг гэмт хэргийн шүүх хурал өчигдөр болсон билээ. Д.Дэлгэрцэцэг, БЭнхцэцэг нарыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хуралдан хорих ял оноосон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгажээ. Ингээд Д.Дэлгэрцэцэгт 3.6 жил, Б.Энхцэцэгт хоёр жилийн хорих ял оноож, 407 дугаар хорих ангид хүмүүжүүлэхээр болсон гэнэ.
Засгийн газраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр "Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр" хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний хяналт тавих зөвлөлийг НХХЯ удирддаг аж.
Б.Болдсүх
Сэтгэгдэл (1)