Афин болон Бээжингийн олимпийн аварга,
Японы алдарт бөх Масато Учишиба оюутан бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн,
баривчлагдлаа. Тэрээр зодгоо тайлснаасаа хойш их сургуульд жүдо бөхийн багшаар
ажиллаж байгаад тус хэрэгт холбогдсоны улмаас ажлаасаа халагджээ. Учишиба их
сургуулийн нэгэн оюутан бүсгүйд архи уулгаж согтоосныхоо хүчирхийлсэн гэж хохирогч мэдэгдсэн юм байна. Тиймээс 33 настай жүдочид
эрүүгийн хэрэг үүсгэжээ. Масато Учишиба өөрөө тийм хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсээр байгаа юм.
Т.Хулан