Холливудын хамгийн сайхан хос болох Брэд Питт, Анжелина Жоли нар дахин хүүхэд үрчилж авахаар шийджээ. Тэд одоогоор өөрсдийн гурван хүүхэд болох 2 настай Шилох, 6 сартай ихрүүд Нокс, Вивиен, мөн Камбожоос өргөж авсан 7 настай Маддокс, Вьетнамаас үрчилж авсан 5 настай Пакс, Этиопоос өргөж авсан 4 настай Захара зэрэг зургаан хүүхэдтэй билээ. Тэгвэл энэ удаа дахин Этиоп хүүхэд үрчилж авахаар болсон байна. Анжелина, Брэд хоёр Захарад хань болгож Этиопоос хүүхэд өргөж авна хэмээн амласан байсан бөгөөд уг амлалтаа биелүүлж байгаа ажээ.
Т.Хулан