Өнгөрсөн есдүгээр сарын 29-нд ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох төрийн өмчийг хувьдаа завшсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ. Харин П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Түүний гомдлын энэ сарын 15-нд Нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, өмгөөлөгчөөр К.Бауржан, Б.Ганбаатар, Б.Түвшинбаяр, Д.Оросоо нар оролцох аж. Түүнийг эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар ялласан юм.
Б.Чимэг