Гурав хоногийн дараа буюу энэ сарын 12-ны өглөө эхлэх хугацаагүй ажил хаялтыг улс орон даяар 15 000 орчим багш дэмжиж байна. Нийт 89 сургууль, 100 гаруй цэцэрлэгийн багш нар хамрагдах гэж байгаа аж. Одоогоор 14982 хүний гарын үсэгтэй бичиг хөдөө орон нутгаас ирсэн гэнэ. Сэлэнгэ аймгаас Бугант, Хөтөл тосгон, Архангай аймгаас Тариат сумынхан, Өвөрхангай аймгийн Богд сум, Төв аймгийн Батсүмбэр, Нийслэлийн Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургууль, Налайх дүүргийн 140, 152, 153 дугаар цэцэрлэг, Эрдмийн оргил, Голомт цэцэрлэг, Хэнтий аймгаас Хэрлэн сумын цэцэрлэг болон аймгийн Бор-Өндөр сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороод ажил хаялтад оролцох юм. Хугацаагүй ажил хаялт хэзээ зогсох нь Засгийн газрын шийдвэрээс шалтгаална гэсэн байна. Боловсролын салбарын ажилтнуудаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван
талт Улсын 2010-2011 оны хэлэлцээрийн тохиролцоог биелүүлэх шаардлагыг
Засгийн газар үл ойшоосон тул тэд ажил хаяхаар болсон юм.
Б.Ганбилэг