Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЦЕГ-ын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатар: Монголд хар тамхинд донтсон олон хүн байдаг гэсэн худал тоо гаргадаг

2011-12-09
0
ЖИРГЭХ
    ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах байцаагч Г.Эрдэнэбаатартай хар тамхины талаар ярилцлаа.
    ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ахлах байцаагч Г.Эрдэнэбаатартай хар тамхины талаар ярилцлаа.

- Сүүлийн үед манай улсын иргэд хар тамхины хэрэгт их холбогдож байна. Энэ төрлийн гэмт хэрэг Монголд хуулийн байгууллагын хараа хяналтаас хальчихсан юм шиг ээ?
- Энэ төрлийн хэрэг манай улсад 2006 оноос хойш буюу нэлээд хожуу дэлгэрсэн гэж хэлж болно. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжээд, гадаад орнуудтай харилцаад эхлэхтэй зэрэгцээд маш олон сөрөг үр дагавартай зүйлүүд гарч ирсэн. Үүний нэг нь хар тамхи байсан. Хууль бусаар олж авдаг, зардаг асуудал бий болох эхлэл тавигдсан гэж болно. Дэлхийн нийтэд хар тамхи маш хор хөнөөлтэй зүйл гэдгийг мэднэ. Иргэд хар тамхины асуудалд орооцолдож эхлэх үеэс манай улс хуулиндаа энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг хуульчилж өгсөн байдаг.

- Манай улсын иргэд хаанаас энэ төрлийн бодис тээвэрлэдэг юм бол?

- Хар тамхины хэрэгт холбогдож байгаа манай иргэдийн дийлэнх нь урд хөрш болон бусад улсаас оруулж ирэх нь элбэг. Яг Монголоос ийм төрлийн ургамал, бодисыг гаргаж байгаа зүйл байхгүй. Урд хөршид л нэлээд их  холбогдож байгаа сураг дуулдаж байна.

- Танай байгууллагын зүгээс хар тамхины хэрэглээтэй хэрхэн тэмцэж байна вэ?
- Манай байгууллага ЭЦГ-тай хамтран улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодисын чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажилладаг. Энэ хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 26-наас энэ сарын 5-ныг хүртэл “Мансууруулах бодис” нэртэй тусгай арга хэмжээг орон даяар явууллаа. Хөдөө орон нутаг болон нийслэл дэх бүх цагдаагийн газрын албан хаагчид хамрагдсан байгаа. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг манай улсад газар авахаас сэргийлэх, санал зөвлөмж өгөх зорилготой. Шалгалтын хүрээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисоор эмчилгээ үйлчилгээ явуулдаг газруудыг шалгасан. Учир нь манай улсад хүнд өвчний улмаас мансууруулах төрлийн эм уудаг хүмүүс цөөнгүй байдаг. Тиймээс иргэдэд олгож байгаа эмийн хэмжээ болоод хэрэглээ ямар түвшинд байгааг шалгах үүднээс эмийн сан болон бөөний төвүүдийг шалгалтад хамруулсан.

- Ер нь мансууруулах эм хэрэглэх шаардлагатай хэчнээн хүн байдаг юм бол? Эдгээр хүн аль ч эмийн санд ороод эмээ авах боломжтой байдаг  уу?
- Улсын хэмжээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй, хүчтэй эм бэлдмэл хэрэглэдэг 1862 хүн байдаг нь тогтоогдсон. Тиймээс энэ хүмүүс эмээ хэрхэн хэрэглэж байгаа, тэдэнд эм бэлдмэл борлуулдаг цэгүүд жорын дагуу олгож байгаа эсэхийг шалгасан. Шалгалтаар хууль дүрмийн дагуу явагдаж байгаа нь тогтоогдсон. Гадуур яригдаад байгаа шиг эмийн сангууд хүссэн хүнд нь хамаагүй эм өгөөд явуулдаг зүйл байхгүй гэж хэлж болно. Мөн мансууруулах бодис хэрэглэж болзошгүй баар цэнгээний газрууд болон орц хонгил зэрэг 1553 цэгийг шалгасан байгаа. Шалгалтаар Өмнөговь аймагт мансууруулах бодис буюу цавуу үнэрлэж байсан 3-4 хүүхдийг илрүүлээд байна. Гэхдээ үүнийг яг хар тамхины хэрэглээ гэж хэлж болохгүй. Ер нь хөдөө орон нутагт энэ төрлийн хэрэг харьцангуй бага байдаг.

- Мансууруулах бодис хэрэглэсэн хүүхдүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?
- Сайн зөвөлгөө, заавар өгсөн. Мөн цаашид эдгээр хүүхэд цагдаагийн байгууллагын хяналтад байна гэсэн үг. Ер нь цагдаагийн байгууллагын зүгээс хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисийн хууль бус хэрэглээтэй тэмцэх талаар байнгын анхаарал хандуулан ажилладаг. Эрүүгийн хуульд зааснаар хар тамхины төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг байнга авч хэрэгжүүлдэг, хяналт сайтай гэж хэлж болно.

- Цагдаагийн байгууллагаас хар тамхины эсрэг арга хэмжээг энэ жил л зохион байгуулж байна уу? Эсвэл урьд жилүүдэд зохиодог байсан юм уу?
- Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг цагдаагийн байгууллагын зүгээс жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд урьд жилүүдтэй харьцуулахад хэрэг зөрчил харьцангуй багассан байна лээ. Өнгөрсөн оны шалгалтаар Орхон аймаг, Улаанбаатар хотоос тус тус таван хүнийг хар тамхины гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Мөн БНХАУ-ын  иргэн З, А нарыг  каннабис төрлийн бэлдмэлийг авч явах үед нь саатуулж, шалгасан.

- Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна  вэ?
- Хар тамхины төрлийн ургамал ургадаг нөөц газруудыг устгадаг. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг орон нутгийн удирдлагуудтай холбогдож хар тамхи ургасан хэсгүүдийг шатаадаг. Энэ бол урьдчилан сэргийлэх том арга хэмжээ. Ер нь энэ  чиглэлээр ажиллаж байгаа ТББ-ууд ташаа дүн мэдээ их гаргадаг юм. Учир нь энэ нь гадаад дотоодын төслүүдийг авах арга юм л даа. Монголд хар тамхи хүнд нөхцөлд орсон, мансуурах бодисонд донтсон олон хүн байдаг гэсэн хуурамч тоо гаргах жишээтэй. Энэ нь эргээд нийгмийн сэтгэлзүйг зовоодог. Албан ёсоор хэлэхэд манай улсад хар тамхины хэрэглээ хазааргүй болчихоод байгаа зүйл байхгүй.

Б.Чимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 45 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 54 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 50 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК