Өнөө өглөө Энэтхэгийн Калькута хотын эмнэлэгт гал гарч 35 хүн амь
үрэгджээ. Гал түймрийн үеэр гарч чадалгүй хашигдсан байжээ. Аврагч, гал
унтраах албаныхан тэднээс өмнө 50 өвчтөнг гарган авч чадсан байна. Таван
цагийн турш ажиллаж галыг дарсан аж. Аварсан өвчтнүүдийг өөр эмнэлэгт
шилжүүлжээ.

Өнөө өглөө Энэтхэгийн Калькута хотын эмнэлэгт гал гарч 35 хүн амь үрэгджээ. Тэд бүгд настайвтар хүмүүс байсан бололтой. Гал түймрийн үеэр гарч чадалгүй хашигдсан байжээ. Аврагч, гал унтраах албаныхан тэднээс өмнө 50 өвчтөнг гарган авч чадсан байна. Таван цагийн турш ажиллаж галыг дарсан аж. Аварсан өвчтнүүдийг өөр эмнэлэгт шилжүүлжээ.
Сүүлийн жилүүдэд тус хотод гал түймрийн улмаас хүмүүс олноороо амь үрэгдэх явдал их гарах болжээ. Өнгөрсөн жил хуучны барилгад гарсан гал түймэрт 40 гаруй хүн амь алдсан гэнэ. Мөн 2008 оноос хойш ийм хохиролтой түймэр 10 гаруй удаа гарчээ. Энэ бүгдийн ихэнх нь цахилгааны утасны богино холболтоос болдог байна. Өнөөдрийн гал түймрийн шалтгаан тодорхой болоогүй байгаа юм.
Б.Ганбилэг