Дарханы зам дээр осол гарч, хоёр хүүхэд дөрвөн хүн амиа алдсан байна. Өчигдөр өглөө 08.00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг Туулын гүүрэн дээр УБС 59-68 улсын дугаартай Toyoto Carina маркийн автомашин Nissan March маркийн УБТ 91-57 улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар гүүр даван онхолдсон байна. Toyoto Carina маркийн автомашины жолооч согтуу байсан аж. Ослын улмаас Nissan March маркийн автомашины жолооч эмэгтэй хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Б.Чимэг