Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Дагвадорж аваргын эхнэр Г.Тамир автомашины осол гаргажээ. Эх сурвалжийн хэлснээр хатагтай Г.Тамир “Centrel tower”-ын зүүн талын автозам дээр 160 сая үнэтэй “Range rover” маркийн суудлын автомашинаараа “Toyota Pruis” маркийн автомашиныг мөргөсөн байна. Азаар ослын үеэр хүн гэмтэж бэртээгүй бөгөөд Г.Тамирын буруу байсан учраас мөргөсөн автомашины жолоочтойгоо тохиролцоод салжээ.
Б.Золбоо