Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүгийн хэргийг энэ сарын 14-нд буюу ирэх лхагва гаригт Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Түүнийг Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс үзэж, Эрүүгийн хуулийн 192.3-1-д зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан хэмээн 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч тэрээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 11 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Б.Чимэг