Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш ЭнхАмгаланд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард шавиа зодсон хэмээн Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Тэрээр ОХУ-д аялан тоглолт хийх үедээ шавь О-г сайн нугарсан гэх шалтгаанаар зодож, биед нь гэмтэл учруулсан байна. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. Улсын яллагчаар О.Гэрэл оролцоно.
Б.Чимэг