Тувагийн бөхчүүд Наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцох урилга авчээ. Монголын үндэсний бөхийн холбооны урилгыг Тувагийн нийслэл Кызылд болсон тэмцээний үеэр монголын төлөөлөгчид дамжуулсан байна.
Тувагийн бөхчүүд Наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцох урилга авчээ. Монголын үндэсний бөхийн холбооны урилгыг Тувагийн нийслэл Кызылд болсон тэмцээний үеэр монголын төлөөлөгчид дамжуулсан байна. Тувагийн бөхчүүд эхлээд баруун таван аймгуудын бөхийн шалгаруулах тэмцээнд оролцох юм. Тэдний шилдгүүд нь ирэх наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцоно. Монголын үндэсний бөхийн төлөөлөгчдийн Тува улсад хийсэн айлчлалын гол зорилго нь хоёр улсын бөхийн холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Тувад 1924-1945 онуудад зохиогдож байсан хүрээш бөхийн барилдааны тухай архивын материал цуглуулж, Тувад болон Монгол улсад хамгийн нэрд гарсан спортын төрлийн хөгжлийн тухай эмхтгэл гаргах гэж байгаа юм.
Б.Хуяг