Сагсан бөмбөг сонирхогчдодоо NBA-гийн солилцоо наймааны мэдээллээс хүргэж байна. Өчигдөр албан ёсоор наймаа солилцоо хийх эрх олгогдсон тул багууд үлдсэн 14 хоногийн хугацаанд хүссэн солилцоо наймаагаа хийх гэж улайрч эхэллээ.
Сагсан бөмбөг сонирхогчдодоо NBA-гийн солилцоо наймааны мэдээллээс
хүргэж байна. Өчигдөр албан ёсоор наймаа солилцоо хийх эрх олгогдсон тул
багууд үлдсэн 14 хоногийн хугацаанд хүссэн солилцоо наймаагаа хийх гэж
улайрч эхэллээ.
- “Бостон”-ы довтлогч Глэн Дэвис “Орландо”-д очжээ. Түүний оронд “Селтикс” довтлогч Брэндон Бассыг авсан байна. Дэвис “Орландо”-той дөрвөн жилийн 26 сая ам.долларын гэрээ хийжээ.
- “Орландо” нэг тоглогчийн гэрээг шууд цуцлах боломжоо ашиглан, Гилберт Аренасыг чөлөөт тоглогч болгожээ. Аренас “Орландо”-той дахиад гурван жилийн гэрээтэй байсан бөгөөд энэ хугацаандаа 60 сая ам.долларын цалин авах байв. Аренас өнгөрсөн улиралд нэг тоглолтод дунджаар 8 оноо авсан.
- “Сакраменто”-гийн удирдлага довтлогч Маркус Торнтонтой таван жилийн 40 сая ам.долларын шинэ гэрээ байгуулжээ.
- “Нью-Йорк”-ийнхон “Кливленд”-ийн Бэрон Дэвисийг сонирхож эхэлжээ. Дэвисийг “Кливленд” гэрээ цуцлах журмын дагуу чөлөөт тоглогч болгож магадгүй юм. Тиймээс чөлөөт тоглогч болмогц нь “Нью-Йорк” авахаар төлөвлөөд байгаа гэнэ.
- “Майами” Жеймс Жонстой гурван жилийн гэрээ үзэглэжээ. 31 настай сагсанбөмбөгч жилдээ 2 сая ам.долларын цалин авах юм байна. Хэдийгээр өөр багууд Жонст илүү ашигтай гэрээ санал болгосон ч тэрээр “Майами”-д үлдэхийг хүссэн байна.
- “Финикс” Грант Хиллтэй дахин нэг улирлын гэрээ хийхээр тохиролцжээ. 39 настай сагсанбөмбөгч энэхүү гэрээнд заасны дагуу жилдээ 6.5 сая ам.долларын цалин авна. Грант Хилл өнгөрсөн улиралд нэг тоглолтод дунджаар 13.2 оноо авч, 4.2 удаа самбараас бөмбөг авсан.
- Крис Пол “Лейкерс”-т очих солилцоонд нь хориг тавьсанд ихэд эгдүүцэн, сагсанбөмбөгчдийн зөвлөлийн тэргүүн Билли Хантерт хуулийн зүгээс тусламж үзүүлэх боломж бий эсэхийг лавласан байна.
Энэ мэтчилэн солилцоо наймаа 14 хоногийн турш үргэлжлэх бөгөөд эцсийн хугацаа дуусахад тун сонирхолтой бүрэлдэхүүнтэй багууд олон болох нь ойлгомжтой.

Б.Хуяг
Сэтгэгдэл (3)