Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт буурсан нүүрсний уурхайнуудын хувьцааны үнэ энэ долоо хоногт өссөнгүй. Багануур /10.6%/, Шивээ овоо /9.1%/, Таван толгой /3.7%/, Шарын гол /3.3%/, Адуунчулуун /1.8%/, зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш энэ долоо хоногт дахин буурсан байна. Харих ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Азиапасифик пропертис /73.1%/, Чацаргана /64.8%/, Дархан тээвэр /52.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Хасу мандал /20.8%/, Дөрвөн уул /15.0%/, Баян алдар /14.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас оржээ. Мөн хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /378.1 мянган ширхэг/, Нако түлш /321.2 мянган ширхэг/, Оллоо /120.7 мянган ширхэг/ компанийн үнэт цаас багтсан байна. Нийт 72 үнэт цаас арилжигдсанаас 37 үнэт цаасны ханш өсч, 29 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.