Анхны арилжааны ачааны хөлөг “Олон улсын сансрын станц”-руу /ОУСС/ хөөрөхөөр бэлтгэж байна. АНУ-ын сансрын агентлагийн мэдээлснээр америкийн “Dragon” хөлөг 2 дугаар сарын 7 нд “Канаверал” булангийн сансрын буудлаас хөөрөхөөр төлөвлөж байгаа юм. Гэхдээ энэ нь туршилтын нислэг байх юм.
Анхны арилжааны ачааны хөлөг “Олон улсын сансрын станц”-руу /ОУСС/ хөөрөхөөр бэлтгэж байна. АНУ-ын сансрын агентлагийн мэдээлснээр америкийн “Dragon” хөлөг 2 дугаар сарын 7 нд “Канаверал” булангийн сансрын буудлаас хөөрөхөөр төлөвлөж байгаа юм. Гэхдээ энэ нь туршилтын нислэг байх юм. “Dragon” эхний шатанд станцыг гурван км зайтай тойрч нисээд, хоёр дахь шатанд автоматаар залгагдана. “Dragon” сүүлийн шатандаа ОУСС-аас салж, тойрог замаар буцаж, Номхон далайн усанд живэх ёстой юм байна. Түүний туслалцаатайгаар ОУСС-д ачаа төдийгүй, хүмүүсийг илгээж байх юм. “Dragon” хөлгийн төсөл 1,6 тэрбум долларын өртөгтэй ба өнгөрсөн жил АНУ-ын “Шатл” хөлгийн хөтөлбөр дуусч, Оросууд ийнхүү үргэлжлүүлж байгаа билээ.
Б.Хуяг