Өнгөрсөн сарын 27-нд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо хотын цагдаагийн ажилтнууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан манай улсын харьяат хоёр иргэнийг саатуулсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бичиг баримтгүй явсан, гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан хэрэгт холбогдоод буй манай улсын хоёр иргэний талаар ГХЯ-нд албан ёсны мэдээлэл ирсэн байна. Тэд “Хэвлэлүүд АНУ-д саатуулагдсан хоёр иргэний нэрийг буруу бичсэн байна. Цэрэнжанхарын Буд, Хангайн Мөнхбат гэдэг хоёр хүн саатуулагдсан. Цэрэнжанхарын Буд нь сагсчин Ц.Шаравжамцын ах” гэж мэдээллэв.
Б.Золбоо