Сүүлийн таван жилийн хугацаанд хувь хувийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж ирсэн “Номин талст” хамтлаг эргэн нэгджээ. 2012 онд “Номин талст” хамтлагийн 15 жилийн ой болно. Тиймээс ирэх оныг тэд “Номин талст”-аар амьсгалсан жил болгохоор төлөвлөжээ. Шинэ хэмнэл, шинэ өнгө төрхөөр дахин гарч ирэхээр бэлтгэж буй “Номин талст” хамтлаг шинэ продюсертой болж амжсан байна. Монголын шилдэг гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий “Номин талст” хамтлагийн продюсерээр ажиллахаар болсон байна. “Номин талст”-ын шинэ төлөвлөгөө бүх дуугаа амьд хөгжимтэй бичүүлэхээс эхлэх гэнэ. Тэдний фэнүүддээ өргөн барих хамгийн том бэлгийн нэг нь 15 жилийн ойн нүсэр тоглолт байх нь гарцаагүй аж.
Т.Хулан