Афганистаны газрын тосны “Амударъяа” хэмээх томоохон ордыг Хятад улсын
“Петрочайна” компани ашиглахаар болжээ. Хайгуулын 80 сая баррель нөөцтэй
уг орд газрыг ашиглах, улсад татвар төлөх эрхийн төлөө сонгон
шалгаруулалт зарласан байна. Үүнд 12 компани нэр дэвшин, өрсөлдсөнөөс
Хятаддаа газрын тосны бүтэгдэхүүн борлуулалтаараа хамгийн томд
тооцогддог “Петрочайна” шалгарчээ.

Афганистаны газрын тосны “Амударъяа” хэмээх томоохон ордыг Хятад улсын “Петрочайна” компани ашиглахаар болжээ. Хайгуулын 80 сая баррель нөөцтэй уг орд газрыг ашиглах, улсад татвар төлөх эрхийн төлөө сонгон шалгаруулалт зарласан байна. Үүнд 12 компани нэр дэвшин, өрсөлдсөнөөс Хятаддаа газрын тосны бүтэгдэхүүн борлуулалтаараа хамгийн томд тооцогддог “Петрочайна” шалгарчээ. Тэд уул уурхайн ашиглалтын 15 хувийн татварыг Афганистанд төлөх санал гаргаж, ялалтыг авсан гэнэ. Энэ сарын сүүлчээр ашиглалтын ажил эхэлж, үйл ажиллагаагаа явуулах юм. Хоёр талын төлөөлөгчид нарийн судалгаа хийж гэрээ байгуулсан бөгөөд Засгийн газар, парламентын түвшинд баталгаажуулж, зөвшөөрөл гаргуулах үлдээд байгаа аж.
Б.Болдсүх