Цалингаа нэмүүлэхийг хүссэн багш нар өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаяхаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд ирүүлсэн мэдээгээр ажил хаялтад нийт 98 сургууль, 89 цэцэрлэг оролцохоо мэдэгдээд байна. Эдгээр сургууль, цэцэрлэгүүд өнөөдөр өглөөнөөс эхлэн ажил хаялтаа эхлүүллээ. Багш нар хугацаагүй ажил хаялт хийх өргөдлөө долоо хоногийн өмнө ажил олгогч анхан шатны нэгж байгууллагадаа өгсөн юм. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн ажил хаялт хийнэ гэдгээ зарим цэцэрлэгүүд зарлаж эцэг, эхчүүдэд мэдэгдсэн зарлал хүртэл хаалган дээрээ хадсан байна
Т.Хулан