Сүүлийн үед АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарын албан ёсоор халсан ажилчдын тоо 20 хүрээд байгаа юм билээ. Түүнчлэн хамтран ажиллах боломжгүй хэмээн өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын тоо ч нэмэгдсээр байгаа гэнэ. Харин эдгээр хүмүүсийн оронд Тагнуулынхан илүү шургалж байгаа бололтой. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын Төрийн холбоонд байж байгаад тэтгэвэрт гарсан н.Батсуурь гэгч АТГ-ын гүйцэтгэх албанд очсон байна. Тэрбээр ТЕГ-т 30 гаруй жил алба хашжээ. Үүнээс гадна ТЕГ-аас тэтгэвэрт гарсан хэд хэдэн албан хаагч АТГ-т оржээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэвэрт суусан цөөнгүй албан хаагчид АТГ-т ажилд орсон талаар сураг байсан.
Б.Золбоо