Бямба гарагт Индонезид болсон Балийн чуулга уулзалтаас ирэх байсан ерөнхий сайд С.Батболд манангаас болж Сөүл рүү буцаж, тэнд хоёр хоног саатаад байсан. Улаанбаатар хотын орчимд үүссэн энэ манан өчигдрийн байдлаар “хараа 150” буюу “Чингис хаан” зочид буудлын орчимд 150 метрээс цаашхи орчин үзэгдэхгүй байсан юм. Харин өчигдөр үдээс хойш цаг агаарын байдалд дээрдэж МИАТ-ийн ганц, нэг онгоц орон нутгийн нислэг хийж эхэлсэн. Гэсэн ч аюулгүй байдлыг бодолцон гадаад нислэг хийж эхлээгүй байсан. Манан өчигдөрийнхийг бодвол шингэрч байгаа тул өнөө үдээс хойш олон улсын нислэг хийх боломжтой гэж үзжээ. Тиймээс өнөө орой ерөнхий сайд С.Батболд төлөөлөгчдийнхөө хамт Улаанбаатарт ирэх юм байна.