Өнгөрсөн 10 дугаар сард Монголд нээлтээ хийсэн Малайзийн хөрөнгө
оруулалттай “Monvest” компани Германы Франкфуртын хөрөнгийн биржэд
хувьцаа гарган арилжаалахаар болжээ. “Monvest” компанийн үүсгэн
байгуулагч, ерөнхий захирал нь Малайзийн бизнесмэн Никсон Яап гэдэг хүн
аж.

Өнгөрсөн 10 дугаар сард Монголд нээлтээ хийсэн Малайзийн хөрөнгө оруулалттай “Monvest” компани Германы Франкфуртын хөрөнгийн биржэд хувьцаа гарган арилжаалахаар болжээ. “Monvest” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь Малайзийн бизнесмэн Никсон Яап гэдэг хүн аж. “6D Jackpot”, “6/42 Lotto” хэмээх хоёр төрлийн лотерей явуулж дээд тал нь 120 сая төгрөгийн хонжвор олгодог гэх энэ компанийн стратегийн түншлэгч нь 2009 онд байгуулагдсан Монгол-Австралийн “BizINVIN” компани юм. Энэ компани хонжворт сугалаа явуулах лицензийг нь эзэмшихээс гадна маркетинг, шагналын мөнгө, системийг нь хариуцдаг бол “Monvest” нь лотерейг эрхлэн явуулах оператороор ажилладаг байна. Томоороо дэлхийд дөрөвт ордог Франкфуртын биржэд эдний хувьцаа ирэх оны нэгдүгээр сард гарах бөгөөд 2007 оноос хойш Франкфуртын биржэд гарсан Хятадын компаниудын ихэнхтэй хамтран ажилласан олон улсын Salans хуулийн фирм зөвлөхөөр нь ажиллах ажээ.
Б.Болдсүх